Монголын өсвөрийн боксчид ААШТ-ээс гурван медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-01 12:26:19

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Йорданы нийслэл Амман хотод сонирхогчдын боксын U15, U17 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.


Тэмцээнд 18 орны нийт 405 тамирчин (хөвгүүд 250, охид 155) өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас Р.Жоланман, Ж.Бат-Отгон нарын удирдлага дор долоон тамирчин тулалдсанаас гурван тамирчин медалийн тавцанд зогсчээ. Тодруулбал, U17 насны эмэгтэйчүүдийн 46 кг-ын жинд А.Алтазул мөнгө, U17 насны эрэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Т.Даваажав, U15 насны эрэгтэйчүүдийн 40 кг-ын жинд Н.Ахмейтхан нар хүрэл медаль хүртсэн байна.


Түүнчлэн энэхүү тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан Дэлхийн боксын холбооны гурван одтой шүүгч, олон улсын хэмжээний мастер Б.Атарбаяр “Шилдэг шүүгч”-ээр шалгарчээ. 







Связанные новости