Хангайн уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Нутгийн өмнөд хэсгээр 8-20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Ихэнх нутгаар баруун хойноос салхи
секундэд 6-11 метр, говийн бүс нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч
ширүүсэж, шороон шуурга шуурна.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын
тал нутгаар +5-+10 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +15-+20 градус, бусад
нутгаар +9-+14 градус дулаан байна.
Хангайн уулархаг нутгаар хур
тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай гэж
ЦУОШГ-аас анхааруулжээ.