Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт оруулах төслөөр ажлын хэсэг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-05 17:54:24

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хуулиудын төслийн урьдчилсан танилцуулгыг сонсов. Үүнд:


Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчинтой нийцүүлэн шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Засгийн газраас байгуулсан юм. Ажлын хэсэг энэхүү хуулийн шинэчилсэн найруулгыг Худалдан авах ажиллагааны тухай хууль гэсэн нэршилээр боловсруулж байгаа аж. Энэхүү хуулийн төсөлд үндсэн 7 чиглэлд өөрчлөлт оруулахаар санал боловсруулснаа танилцуулсан бөгөөд бүлгийн хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авав.

 

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хууль тогтоолын төсөлтэй холбоотой мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өгсөн байна. Боловсруулж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулж, бүлгийн гишүүдээс гаргаж буй саналыг нэгтгэн танилцуулахаар тогтжээ. Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга болон Хүүхэд, боловсрол, шим тэжээлийн талаарх мэдээллийг УИХ-ын гишүүдийн саналаар хойшлуулсан аж.

 

Связанные новости