ХОВД: Алтайн салбар уулсаар салхи 13-15 м/с хүрч ширүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-05-12 09:37:02

Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр  20:00 цаг хүртэл Ховд аймгийн нутгаар үүлшинэ. Зарим газраар бага зэргийн бороо орно. 


Салхи баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 10-12 метр, алтайн салбар уулсаар салхи секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 


Харин агаарын температурын хувьд  уулархаг нутгаар +9+14 градус, бусад нутгаар +16+21 градус дулаан байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 



Связанные новости