БУЛГАН: "Дөл" цэрэг спортын цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Булган аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг "Дөл" цэрэг спортын цогцолбор тэмцээнд8 багийн 90 гаруй тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргаа тодрууллаа.
Тэмцээний I байрт М.Адарсүрэн тасгийн захирагчтай Тэшиг сумын баг тамирчид, II байрт З.Ууганбаяр тасгийн захирагчтай Булган сумын 1-р сургуулийн баг тамирчид, III байрт М.Мягмардорж тасгийн захирагчтай Сайхан сумын баг, тусгай байрт Б.Баттүшиг тасгийн захирагчтай Хутаг-Өндөр сумын баг, С.Сэргэлэнбаатар тасгийн захирагчтай Булган сумын 2-р сургуулийн багууд шалгарлаа.
Дөл тэмцээн нь ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл хүмүүжил олгох тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужилд олгох ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий энэ уралдаан сүүлийн жилүүдэд хөвгүүдэд цэргийн алба хаах зөв хандлага төлөвшил олгож байна.