Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-05-20 08:52:57

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 8:00-20:00 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.


Нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10-+15 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +14-+19, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25-+30, бусад нутгаар +20-+25 градус дулаан байна.


Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орохыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Связанные новости