Улаангом сумын Засаг даргаар Ц.Пүрэвжавын нэрийг дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-11-03 16:56:21

  Увс аймгийн Улаангом сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан өчигдөр болж, дөрвөн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Юуны өмнө “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай” Сумын сонгуулийн хорооны дарга Д.Нансалжавын мэдээллийг сонсож, төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулсан байна. Мөн хуралдааны байнгын дэгийг баталснаас гадна Улаангом сумын ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцээд сумын ИТХ-ын төлөөлөгч Наянтайн Ганцогтыг томилжээ. Улаангом сумын Засаг даргаар сумын ИТХ-ын төлөөлөгч Цэвээний Пүрэвжавыг сонгохоор болж, нэрийг нь аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн байна. Тэрчлэн Улаангом сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр баталжээ.

“МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулан төлөөлөгчийн үнэмлэхээ гардан авсан 30, АН-аас нэр дэвшиж ялалт байгуулан төлөөлөгчийн үнэмлэхээ гардан авсан нэг, нийтдээ 31 төлөөлөгч 100 хувийн ирцтэйгээр андугаар хуралдаанаа хийлээ” хэмээн Улаангом сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Очирбат манайд мэдээллээ.

Б.Батхүү

 

Связанные новости