Алтайн салбар уулсаар салхи секундэд 14-16 метр хүрч шороогоор шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-05-26 08:47:33

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар солигдмол өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.


Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +16-+21 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +28-+33 градус, бусад нутгаар +22-+27 градус дулаан байна.


Ихэнх нутгаар ойрын 2 хоногт халж хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Связанные новости