Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр энэ сарын 28-нд бороо, цас орж сэрүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-05-27 08:56:07

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  Нутгийн баруун хэсгээр 08-20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зарим нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.


Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.


Монгол-Алтайн уулархаг нутгаар +9+14 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +16-+21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говь, талын нутгаар +30-+35 градус, бусад нутгаар +26-+31 градус дулаан байна.


Баруун болон төвийн аймгуудын  хойд хэсгээр маргааш бороо, нойтон цас орж, эрс сэрүүсэж, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Связанные новости