Туршилтын нислэгийн үеэр Starship хөлөгтэй холбоо тасарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-05-28 15:52:46

НЬЮ-ЙОРК, 2025 оны тавдугаар сарын 28 /ВВС/. “SpaceX” компанид зохион бүтээсэн "Starship" сансрын хөлгийг хөөргөх  ес дэх удаагийн туршилтын нислэгийн явцад уг хөлөгтэй холбоо тасарчээ. 


"Бид хэдхэн минутын өмнө хөлөгтэй холбоо тасарлаа. Ингэснээр ес дэх удаагийн туршилтын нислэг дууслаа" гэж SpaceX-ийн төлөөлөгч шууд дамжуулалтын үеэр хэлэв.


Сансрын хөлгийг орон нутгийн цагаар 18:36 цагт Техас муж улсын өмнөд хэсэгт орших “Starbase” талбайгаас хөөргөжээ. “Super Heavy” зөөгч пуужингаас салсны дараа хөлөгтэй холбоо тасарсан байна. Төлөвлөгөө ёсоор уг хөлөг Мексикийн булангийн усанд газардах ёстой байв. 


Хөөргөснөөс хагас цагийн дараа уг хөлөг хяналтгүй эргэлдэж эхэлсний дараа холбоо тасарсан байна. Энэ удаад өмнөх хоёр нислэгийнхээс илүү хол ниссэн бөгөөд дэлхийг тойрон ниссэнийхээ дараа Энэтхэгийн далай орчимд агаар мандалд орж сүйдсэн гэж таамаглаж байгаа ажээ. 


Нислэгийн үеэр хөлгийн ачааны хэсгүүд нээгдээгүй тул Starlink-ийн хиймэл дагуулын загварыг сансарт гаргаж чадаагүй байна. Мөн түлш алдагджээ.


Ес дэх туршилтын үеэр хэт хүнд ангиллын “Super Heavy” зөөгч пуужинг анх удаа дахин ашигласан байна. Өмнөх удаад уг пуужин Техас муж улс дахь хөөргөх талбайд амжилттай буцаж газардсан бол энэ удаад уг пуужинг газардуулах туршилтыг явуулахаар төлөвлөөгүй ажээ.


"SpaceX" компани ослын шалтгааныг нарийвчлан судална гэдгээ мэдэгдсэн байна. Мөн цуврал туршилтууд нь “Starship” хөлгийн найдвартай байдлыг сайжруулна гэдгийг онцолжээ.




Связанные новости