Хэрэглээний зээлд өр, орлогын харьцаа тооцох аргачлалыг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар салбарын онцлогт нийцүүлэн Банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлд өр, орлогын харьцаа тооцох аргачлалыг батлав.
Тус аргачлалд иргэдийн орлогыг тодорхойлохдоо цалин
хөдөлмөрийн хөлсний орлогод гэрээ хэлцэл, баримтаар нотлох гарт олгосон тогтмол мөнгөн орлого, үйл ажиллагааны орлогод хөрөнгө
ашиглуулсан эсвэл түрээсэлсний орлого, бичил худалдаа, ажил үйлчилгээний
орлогыг хамааруулж тооцохоор зохицуулжээ.
Түүнчлэн хэрэглээний зээлийн төрөлд хүн амын амьжиргааны
түвшнээс доош дүнтэй,
сургалтын бүх төрлийн зээл хамаарахгүй цаашилбал жирэмсний болон хүүхэд асрах
чөлөөтэй иргэдийн хувьд чөлөө авахаас өмнөх 6 сарын орлогыг тооцох зэрэг
зохицуулалтыг тусгаснаар санхүүгийн үйлчилгээ авах таатай нөхцөл бүрдүүлсэн байна. Ингэснээр өр орлогын
харьцааг илүү оновчтой тооцоолон зээлийг зохистой хэмжээнд олгох, иргэдийн өрийн дарамтад орох эрсдэлийг багасгах давуу талтай аж.