Тусгай хамгаалалттай газрын хэмжээг нэмэгдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-11-04 17:56:08

   Увс аймгийн Бөхмөрөн, Сагил, Түргэн сумын зарим хэсгийг хамардаг "Гулзат" орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хилийн цэсийг 81345 га-гаар нэмэгдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, Үүрэг нуурыг орон нутгийн тусгай хамгаалалттай газарт оруулахаар аймгийн ИТХ-ын Байгаль орчны хорооны хурлаар шийдвэрлэжээ. Энэ асуудлыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн батлах юм байна. Ийнхүү хилийн цэсийг өргөтгөснөөр “Гулзат” орон нутгийн тусгай хамгаалалттай газар 300 мянган га нутаг дэвсгэрийг хамрах аж.

Орон нутгийн тусгай хамгаалалттай газарт уул уурхайн лиценз олгохоос бусад хэвийн үйл ажиллагааг зөвшөөрдөг байна.

Б.Батхүү

Связанные новости