ХӨВСГӨЛ: Дөрвөн улирлын аялал жуулчлал-ажлын байр сэдэвт зөвлөгөөн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-04 13:12:10

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод “Дөрвөн улирлын аялал жуулчлал-ажлын байр” сэдэвт зөвлөгөөн энэ сарын 6-нд болно.


Тус зөвлөгөөн нь Монголд зочлох жил, аймгийн Засаг даргын 2024–2028 оны “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд болно.


Аялал жуулчлалын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, бүс нутгийн аялал жуулчлалд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.


Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оролцоно.


Энэ үеэр аялал жуулчлалын салбарынханд зориулсан сургалт, мэдээлэл өгч, Хөвсгөлд аймагт 2026 онд зохион байгуулах аялал жуулчлалын эвентүүдийн хугацааг товлож цаглаварт оруулах уулзалт болно.


Мөн ажил олгогчид, ШУТИС-ийн харьяа Политехник коллеж хамтарсан ажлын байрны зуучлалын үйлчилгээ үзүүлж Хөвсгөл нутгийн брэнд” гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа болно.

 

Связанные новости