“Nvidia” дахин хамгийн үнэ цэнтэй компани болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-06-05 09:53:06

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 5 /CNBC/. Америкийн “Nvidia компани зах зээлийн үнэлгээгээр Microsoft-ыг гүйцсэнээр дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани цолоо эргүүлэн авчээ.


Хиймэл оюуны чип үйлдвэрлэгч тус компанийн хувьцаа мягмар гарагт 3 хувиар өсөж, 141.40 ам.доллар болсон бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд 24 орчим хувиар өссөн байна.


Nvidia-гийн зах зээлийн үнэлгээ 3.45 их наяд ам.долларт хүрчээ. Харин мягмар гаргийн арилжаа хаагдах үед “Microsoft”-ын үнэлгээ 3.44 их наяд ам.доллар байв.


Nvidia өнгөрсөн зургаадугаар сараас хойш дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтыг “Apple болон Microsoft”-той ээлжлэн тэргүүлж байгаа юм. Хамгийн сүүлд нэгдүгээр сарын 24-нд Nvidia хамгийн үнэ цэнтэй компани болж байв.


ChatGPT чатботыг хөгжүүлэхэд OpenAI компанийн ашиглаж буйтай адил хиймэл оюуны чипүүд нь “Nvidia-гийн өсөлтөд голлон нөлөөлсөн юм. Microsoft, Meta, Google, Amazon, Oracle”, “xAI зэрэг компаниуд хиймэл оюуны дэвшилтэт технологиудыг бүтээхийн тулд “Nvidia-гийн чипүүдийг асар их хэмжээгээр худалдан авах болжээ.

Связанные новости