АРХАНГАЙ: Тээврийн байгууллагууд 316.9 сая төгрөгийн орлоготой ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-06-04 19:55:07

Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн тээврийн байгууллагууд 2025 оны эхний 4 сард 8.7 мянган зорчигч, 15.6 мянган тонн ачаа тээвэрлэн 316.9 сая төгрөгийн орлоготой ажиллажээ.


Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад зорчигчийн эргэлт, зорчигч 20.2-21.8 хувиар буурсан байна. Мөн тээсэн ачаа 81.4 хувиар өсөж, ачаа эргэлт 72.4 хувиар буурсныг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. 


Шуудан холбооны салбарын нийт орлого 18.2 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Нийт орлогын 65.7 хувийг бичиг, захиа, боодлын орлого, 7.2 хувийг илгээмж, худалдааны орлого, 8.6 хувийг илгээлтийн орлого, 18.5 хувийг бусад марк, гардуулалт, үнэт цаас, хүргэлтийн орлого эзэлжээ.

Связанные новости