СЭЛЭНГЭ: Төгсөх ангийн суралцагчдад төрийн албаны талаар мэдээлэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-05 11:52:35

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. "Төрийн албаны шинэчлэл-Сэлэнгэ аймагт” сарын аян идэвхтэй өрнөж байна.

 

Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлөөс "Төрийн албаны шинэчлэл-Сэлэнгэ аймагт” сарын аяныг зарлан амжилттай зохион байгуулж байна. 

 

Аяны хүрээнд төрийн албан хаагчдын дунд олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЗДТГ-аас Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагчдад төрийн албаны талаар мэдээлэл өгсөн байна.

 

Тодруулбал, Монголын төрт ёсны түүхэн уламжлал, төрийн албаны онцлог, бахархал, төрийн албанд ажиллахын давуу талыг сурталчлан таниулжээ. 

Связанные новости