СЭЛЭНГЭ: Аймгийн Засаг дарга “Цэрэг стратегийн бэлтгэл” сургалтад оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-06 16:25:11

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дайчилгааны тухай хууль болон Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарын “Цэрэг стратегийн бэлтгэл” сургалтыг 4 жилд нэг удаа зохион байгуулдаг.

 

Уг сургалт нь орон нутагт батлан хамгаалах бодлого, зорилт зэвсэгт хүчний үйл ажиллагаа, шинэчлэлт, өөрчлөлт, хөгжлийн талаар мэдээлэл хүргэх өндөр чухал ач холбогдолтой юм.

 

Энэ удаагийн бэлтгэл сургалт нь Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги, дайчилгаа болон төлөвлөлтийн шинэчлэл, нутгийн захиргааны байгууллагын үүрэг, оролцоо, Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчинд гарч буй өөрчлөлт, цаашдын чиг хандлага зэрэг сэдвийн дор болж байна.

 

Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг түшиглэн явагдах энэхүү сургалтыг онол, дадлага хосолсон хэлбэрээр хоёр өдрийн хугацаанд зохион байгуулах юм.  

 

 

Связанные новости