ӨНӨӨДӨР: “Хүүхэд хөгжлийн өрөө”-ний нээлт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
9:00 цагт: “Дутуу нярайн оновчтой менежмент, имж эх асаргаа” олон улсын сургалт “Улаанбаатар” зочид буудалд болно. Холбогдох утас: 91000379
10:00 цагт: СЕХ-ноос улс төрийн намын удирдлага, санхүүгийн удирдах ажилтнуудад намын хуулийн хэрэгжилт, санхүүгийн тайлан гаргах талаарх сургалтыг “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна. Холбогдох утас: 99122141
10:30
цагт: Цусны донорын үйл
ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоог нэмэх зорилготой “Хүүхэд хөгжлийн өрөө”-ний
нээлт ЦССҮТ-д болно. Холбогдох утас:
99031900
18:00 цагт: “Хувьсахуй дизайны амьд хэмнэл” үзэсгэлэнгийн нээлт “A Space” -д болно.
-Улаанбаатар
биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
Орон нутагт:
10:00
цагт: “Инженерчлэл-Техникийн
боловсрол”-ыг орон нутагтаа өдөрлөг ШУТИС-ын харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник
коллежид болно.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн
чанадад:
-Английн Лондон
хотод шатрын багийн түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ болно.
-Чехийн
Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл
гарч байна.