ХОВД: “Хоггүй зогсоол” аян өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Дулааны
улиралд төв суурин газраас орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгсэл, аялал жуулчлалын
бүс нутгийг холбосон авто замын хөдөлгөөн нэмэгддэг.
Иймээс
Ховд аймгийн ИТХ-ын ажлын албанаас "Хоггүй зогсоол” аян хэрэгжүүлж эхэллээ.
Энэ
хүрээнд Ховд аймгийн төвөөс Манхан сумын чиглэлд 50 дахь км-т байрлах авто зогсоолын
хогийн савыг ачиж, нийтийн бие засах газрыг шинэчилж, орчны хог хаягдлыг цэвэрлэсэн
байна.
Уг
ажилд аймгийн ИТХ-ын төлөөлөгч болон ажлын алба, “Ногоон байгаль” эко клубийн
сурагчдын төлөөлөл оролцжээ. Мөн дээрх зогсоолд Дэлхийн байгаль хамгаалах сангаас
"Мөстлөгөөс мэнд үлдсэн монгол бөхөн" гэх самбар байршуулсан байна.
"Хоггүй зогсоол" аяныг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Тодруулбал,
Жаргалант сумын ИТХ, ЗДТГ болон Эко цементийн үйлдвэрийн хамт олныг
"Хоггүй зогсоол" аянд нэгдэж, тус бүр нэг авто зогсоолыг тохижуулж,
бие засах газрыг нь шинэчлэх уриалга дэвшүүлэн, аяны самбарыг хүлээлгэн өгсөн талаар Ховд аймгийн ИТХ-аас мэдээллээ.
Мөн байгаль орчиндоо хог хаяхгүй байж, “Хоггүй зогсоол" аяныг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг онцоллоо.