БУЛГАН: Могод суманд үлийн цагаан оготнын тархалт их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Булган аймгийн нийт нутгаар зургаадугаар сарын 21-26-нд +20+36 градусыг давж халах төлөвтэй байгаа бөгөөд Могод суманд царцааны нүүдэл, үлийн цагаан оготнын тархалт их байна.
Бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготнотой нүхний тоо 0.25 га талбайд Булганы Могодод 100-гаас их, Булган, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим нутгаар 20-100, бусад нутгаар 20 хүртэл байна.
Мөн ихэнх нутгаар сибирийн царцаа, бараан далавчит царцаахай ажиглагдсан ба Увсын Малчин, Ховдын Чандмань, Баянхонгорын Гурванбулаг суманд царцааны хэт олшролттой байгаа юм.

Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar