ӨНӨӨДӨР: МҮЭ-ийн холбооны XXIV их хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-25 07:30:13

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

-Засгийн газрын хуралдаан болно.


9:00 цагт: МҮЭ-ийн холбооны XXIV  их хурал МҮЭСТО-ы Их танхимд болно. Холбогдох утас: 99866128

9:00 цагт: НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон албаныхан  Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4-р багц тендерийг задалж, 5 багц тендер болгон зарлах талаар СТӨ-нд мэдээлэл өгнө. Холбогдох утас: 95855092

9:45 цагт: “Омни ассет II” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх  цан цохих ёслол “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байранд болно.

10:00 цагт: ODA-2025 “Жижиг хүүхэлдэйн театрт” төслийн ганцхан хүнд л зориулан тоглодог мини 16 театр нэг дор тоглох хөтөлбөр УДЭТ-ын урд талын задгай талбайд болно.

-Сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 23-29-нд төв талбайд болж байна.

 

 Орон нутагт:

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

 

 

Связанные новости