ДОРНОГОВЬ: "Ноён гэгээний хурд" аймгийн бүсийн уралдаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-06-27 12:32:29

Сайншанд, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. "Хутагтын хүлэг" морин спорт, уяачдын холбооноос "Ноён гэгээний хурд" аймгийн бүсийн хурдан морины уралдааныг Өргөн сумын нутагт өнөөдөр зохион байгуулж байна.


Хурдан морины уралдаанд даага, шүдлэн, хязаалан насны морьд  уралдаж байгаа бөгөөд айрагдаж түрүүлсэн морьдыг 500.000-2.000.000 төгрөгөөр байлах аж.


Уралдааны үеэр хүүхдийн эрхийг хамгаалах болон  эрүүл мэнд, хууль хяналтын холбогдох байгууллагууд, морины даамлууд хурдан морьдын уралдааны явцад хяналт тавьж ажиллаж байна. 


Хурдан морины бүсийн уралдаанд аймгийн бүх сумын уяач унаач хүүхэд, хурдан морьтойгоо ирж оролцож байгаа юм.

Связанные новости