Зорилтот бүс нутагт хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа явуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-27 09:46:04

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамтарсан дөрөв  экспедиц нэгдсэн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулж, 12 ширхэг борооны пуужингаар цаг агаар зориудаар амжилттай нөлөөллөө.


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын албан даалгаврыг хэрэгжүүлж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Ажиллагааны үр дүнд Ерөө суманд асч байгаа түймрийн голомтоос 20-30 км-т бороо орж үүлний масс түймрийн голомт руу шилжсэн байдалтай байна.


Мөн нийслэлийн Засаг даргын тамгын газрын хүсэлтээр “Хүй долоон худаг” орчимд ЦУОШГ-ын хур тунадас нэмэгдүүлэх экспедиц ажиллаж зургаан ширхэг борооны пуужин харвалаа. Агаарын халалт, хуурайшилттай, үүлний шилжилт хурдан байсан хэдий ч амжилттай нөлөөлж зорилтот бүс нутагт хур тунадас нэмэгдүүлээд байгаа аж. 

 

Связанные новости