Сэлэнгэ аймагт гарсан найман түймрийг цурамд оруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд одоогоор 14 ойн түймэртэй байгаагаас наймыг нь цурамд оруулжээ.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гурав, Хүдэр суманд дөрөв, Мандал суманд гарсан нэг буюу нийт найман түймрийг цурамд оруулжээ. Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын дөрөв, Ерөө сумын нэг, Мандал суманд гарсан нэг буюу зургаан ойн түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байгаа аж.