ХӨВСГӨЛ: Эко түлшний үйлдвэр байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит 19 дүгээр хуралдаан боллоо.
Энэ үеэр ХААИС-ийн эрдэмтэн, доктор, профессор судлаачдын баг Хөвсгөл аймагт “Эко түлшний үйлдвэр” байгуулах техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг танилцууллаа.
Тус танилцуулгад модны хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хог хаягдлын оронд мод тарих, байгальд ээлтэй аргаар эрчим хүч бий болгох зэрэг шийдлүүдийг тусгасан байна.

Эко түлшний үйлдвэр байгуулснаар утааг бууруулах, модны хаягдлыг үр ашигтай ашиглан эко түлш үйлдвэрлэх, аймгийн хэмжээнд ногоон эдийн засгийг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтойг ХААИС-ийн сургалт эрхэлсэн проректор, доктор профессор А.Буянбаатар онцолж байлаа.
Мөн 113 хүн ажлын байртай болж, Хөвсгөл аймаг төдийгүй хойд бүсийг эко түлшээр хангах боломж бүрдэх юм.
Ulaanbaatar