Төв, говийн аймгуудын өмнөд хэсгээр аадар бороо орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи төвийн аймгуудын нутгаар
баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, төв,
говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутгаар +17-+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр +28-+33 градус, бусад нутгаар +21-+26 градус дулаан
байна.
Төв болон зүүн аймгуудын хойгуур
өнөөдөр, нийт нутгийн хойд хэсгээр энэ сарын 10-11-нд бороо орж, сэрүүхэн байхыг ЦУОШГ-аас
анхааруулжээ.
Связанные новости

