Шүүх алслагдсан багуудад хүрч иргэдэд мэдээлэл өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДСаяхан болж өнгөрсөн “Нээлттэй шүүх” өдөрлөгийн талаар иргэд ам сайтай байна. Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газраас аймгийн төвийн алслагдсан багуудад дээрх өдөрлөгийг зохион байгуулжээ. Энэ үеэр Дорнод аймаг дахь шүүхүүдийн шүүн таслах ажиллагааны мэдээ, шүүхийн шинэтгэл, бүтэц тогтолцоо, нөлөөллийн мэдүүлэг зэрэг сэдвээр иргэдэд мэдээлэл өгөв.
Шүүх нээлттэй ажилласнаар аймгийн төв рүү тэр бүр орж ирж чаддаггүй, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх талаар эрх зүйн мэдлэг дутмаг иргэдэд газар дээр нь очиж мэдээлэл өгч, нүүр тулж ажилласан нь иргэдийн талархлыг хүлээж чадсан үр дүнтэй ажил болсон талаар Дорнод аймгийн Шүүхийн Олон нийттэй харилцах албаны ажилтан Б.Туяамандах ярьж байлаа.
Мэдээлэл технологийн дэвшлийг шүүн таслах ажилд нэвтрүүлснээр онлайн видео төхөөрөмжийн тусламжтайгаар хэргийн оролцогч оршин суугаа газраасаа шүүх хуралдаанд оролцож байгаа таатай мэдээг энэ үеэр дуулгав.
Дорнод аймагт давж заалдах шатны 1, анхан шатны 3 шүүх байршин шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж байна.
Б.Туяа