Хулгайн хэргээр шийтгүүлэгсэд хамгийн олон нь байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-10 11:33:22

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн гуравны нэг нь эд хөрөнгийн хулгайн хэргээр шийтгүүлэгсэд байна.

Оны эхний 10 сарын байдлаар тус шүүхээр шийдвэрлэсэн хэргийг авч үзвэл, хүнийг санаатайй алах хэрэг гэмт хэрэг 7, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 9, хүчингийн 6, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 3, танхайн 10, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг 4, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрээг гээмт хэрэг 17, бусад 25 хэргийг шийдвэрлэжээ.

Тус шүүх дээрх хугацаанд 137 хүнд холбогдох 110 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Шүүхээс нийт 137 хүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсны 5 нь эмэгтэй, 10 нь насанд хүрээгүй хүүхэд эзэлж, 110 хүн хорих ялаар шийтгэгджээ. Гэмт хэргийн улмаас 13 хүн нас барж, 19 хүн хүнд гэмтэж иргэдэд 460,7 сая төгрөгийн хохирол учирсан мэдээллийг Дорнод аймгийн шүүхээс мэдээлэв. 

Б.Туяа

Связанные новости