Нийслэлийн энэ оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан болж байна.
НИТХ-ын
мэдээлснээр, энэ үеэр агаарын бохирдлыг багасгахад чиглэсэн ажил, үйл ажиллагааг танилцуулахаас гадна нийслэлийн
2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах, 2026 оны төсөв батлах
тухай болон 2026 оны төсөвт өгсөн аудитын дүгнэлтийг хэлэлцэнэ.
Мөн нийслэлийн
2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэр биелсэн, ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай болон бусад асуудлыг шийдэх ажээ.
Ulaanbaatar