ХОВД: Уулархаг нутгаар бороотой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 15-нд Ховд аймгийн уулархаг нутгаар түр зуурын аадар бороо орно.
Ихэнх
нутгаар салхи секундэд 4-9 метр байх ба борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй.
Өнөөдөр
Ховд аймгийн нутгаар бороо ороогүй. Салхины хурд баруун хойноос секундэд 4-9 метр,
зарим газраар салхи секундэд 12-14 метр ширүүн байв. Харин агаарын температур уулархаг нутгаар
+18+23 градус, бусад нутгаар +24+29 градус дулаан байлаа.
Одоогоор бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-8 см, ургалт удаашралтай байна. Энэ нь ихэнх нутгаар чийг бага, халалт, хуурайшилт их байгаатай холбоотой юм.