ХОВД: Банктай хамтран ажиллаж баялаг бүтээгчдийг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-16 12:14:18

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа өчигдөр Монгол банкны салбар, Хаан банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, баялаг бүтээгчдийг дэмжих бодлого, зорилтын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

  

Тус аймаг 2025 оныг баялаг бүтээгчдийг дэмжих жил болгосон.ба Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ жилээс “Баялаг бүтээгчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх төсөл” хэрэгжүүлэхээр тусгасан юм.

Мөн “Бизнесийн таатай орчин бүрдүүлж, баялаг бүтээгчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх журам” боловсруулж, саяхан ИТХ-аар баталжээ.  

Энэ хүрээнд цаашид бичил болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх, ажлын байр шинээр бий болгоход анхаарч, Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй зарим банктай хамтран ажиллахаар болов. 



Связанные новости