Засгийн газрын хуралдаанаар боловсролын цахим шилжилтийн талаарх танилцуулгыг сонсоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Хуралдаанаар “Экспортыг нэмэх талаар авах зарим арга
хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Засгийн газрын агентлагийн
бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын
тогтоолын төсөл, “Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын
төсөл, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачлан боловсруулсан НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд
Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын
санаачлан боловсруулсан Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн
газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2025-2026
оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн
газрын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэх юм.
Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
зөвлөлөөс 2021-2025 онд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, 2025-2026 оны хичээлийн жилд ЕБС-ийн
бага ангид заах гадаад хэлний боловсрол, боловсролын цахим шилжилт зэрэг танилцуулгыг сонсох аж.