ТӨВ: Агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-08-26 10:32:12

Зуунмод, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв агаарын чанарыг хянах автомат станцыг суурилуулж ашиглалтад орууллаа.


БНСУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 8 сая ам.доллар буюу 280 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хот, 21 аймагт ‘’Агаарын чанарын автомат станц суурилуулах төсөл’’-ийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 600 сая орчим төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж бүхий автомат станцыг суурилуулсан юм. Энэхүү автомат станц нь Зуунмод сумын агаарын хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM 2.5 тоосонцрын агууламжийг хэмжинэ.


Өнгөрсөн хугацаанд Зуунмод сумын агаарын чанарыг 8:00, 14:00, 20:00 цагт механик аргаар хэмждэг байсан бол уг багажийг суурилуулснаар байнгын хэмжилтээр агаарын чанарыг хянах боломж бүрдэж байна.  


Связанные новости