Дорнодын хүүхдүүд “Гуранёнок”-ын эзэд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-11 15:19:30

Саяхан Оросын Холбооны Улсын Өвөр байгалийн хязгаарын Чита хотноо болсон Олон улсын хүүхэд залуучуудын наадамд оролцсон Дорнодын хүүхдүүд “Гуранёнок”-ын эзэд боллоо.

Энэ наадамд түрүүлсэн хүүхдүүдэд медалиас гадна янзаганы чихмэл бэлэглэдэг уламжлалтай юм. Тэгвэл чихмэл тоглоомтой болсон хүүхдүүдийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өчигдөр хүлээн авч уулзан тэдэнд баяр хүргэн амжилт хүсэв.

Жил болгон зохиогддог Олон улсын нэр хүндтэй энэ наадамд Дорнодын хүүхдүүд амжилттай сайн оролцсоор ирсэн. Энэ удаагийн наймдугаар фестивальд өнгөлж “Гуранёнок”-ын эзэд болсон “Дорнын солонго” бүжгийн клуб байгуулагдаад 10 гаруй жил болж байна. Энэ клубыг багш Н.Алтанцэцэг удирддаг, үе үеийн бүжигчид эндээс төрж  улс, бүсийн чанартай олон уралдаан тэмцээнд оролцож аймаг орныхоо нэр хүндийг өргөсөөр ирсэн юм. 

  Б.Туяа

 

Связанные новости