Чөлөөт бөхийн ДАШТ маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-12 16:53:38

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарыын 12 /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 36 дахь удаагийн ДАШТ Хорватын Загреб хотод маргааш эхэлнэ.


550 гаруй тамирчин оролцох энэхүү тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 86, 125 кг-ын жингийн барилдаан болно. Дээрх дөрвөн жинд манай улсаас Т.Түвшинтулга, Т.Тулга, Н.Батбилгүүн, М.Лхагвагэрэл нар дэвжээнд гарч, Монголын тамирчдын салхийг хагална. ДАШТ-ийг Монголд “Боловсрол” телевизээр албан ёсны эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулах бөгөөд хэсгийн барилдаан 16:30, медалийн төлөөх барилдаан 23:00 цагаас эхэлнэ.


Манай улс чөлөөт бөхийн ДАШТ-д 1963 оноос оролцож эхэлсэн бол 1967 онд анхны медалиа авч байжээ. Тэр цагаас хойш долоон алт, 28 мөнгө, 44 хүрэл, нийт 79 медаль авсан байна.  

Связанные новости