Мансууруулах бодистой тэмцэхэд үүргээ биелүүлдэггүй улсуудын жагсаалтад Колумбийг оруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-09-17 10:37:09

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 17 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа мансууруулах бодистой тэмцэхэд хамтран ажиллахаас татгалзсан орнуудын жагсаалтад Колумбийг оруулжээ.


Ингэснээр Колумби санхүүжилтээс хасагджээ. AP агентлагийн мэдээлснээр, Колумбийн хамт Афганистан, Боливи, Мьянмар, Венесуэл улсуудыг уг жагсаалтад оруулсан байна.


Жагсаалтад орсон улс орнуудад АНУ-аас тусламж үзүүлэх нь үндэсний ашиг сонирхлын хувьд чухал гэж Цагаан ордон үзэж байгаа тул "Афганистанаас бусад улс ямар нэг хориг арга хэмжээнд өртөхгүй" байна. Латин Америк дахь АНУ-ын гол холбоотнуудын нэг болох Колумбийг уг жагсаалтад оруулсан нь тус улсын эдийн засагт хохирол учруулж магадгүй байна. Колумби нь мансууруулах бодистой тэмцэхэд үүргээ биелүүлдэггүй орнуудын жагсаалтад хамгийн сүүлд 1997 онд орж байжээ.


Хэрэв Колумбийн засгийн газар "кокаины үйлдвэрлэл, эргэлтийг бууруулах чиглэлд илүү эрчимтэй арга хэмжээ авч, гэмт хэргийн бүлэглэлүүдийн толгойлогчдод хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд" тус улсын статусыг цаашид өөрчлөх боломжтой гэж Конгресст илгээсэн Д.Трампын тайлбарт дурдсан байна. 


Колумбийн Ерөнхийлөгч Густаво Петро АНУ-ын шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлжээ. 

Связанные новости