Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Т.Энхжин хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136 @gmail.com
2025-09-18 09:45:02

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/.  Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-21-нд үргэлжилж байна.

 

Тэмцээний эмэгтэйчүүдийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Т.Энхжин АНУ-ын бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Пан Америкийн АШТ-ий хошой аварга Эллен Килтийг 4:2-оор ялсанаар хүрэл медаль хүртлээ. “Загреб-2025” ДАШТ-ий Монголын багийн гурав дахь медальтан болж байна. Мөн түүний энэ амжилт ДАШТ-ээс хүртсэн Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын 82 дахь медаль, 46 дахь хүрэл медаль болов.

 

Багийн дүнгээр Монголын баг 11 дүгээр байрт бичигдэж байна. Медалийн тоо, чанараар Япон тэргүүлж, АНУ, Хойд Солонгос, Иран удаалж буй.


Связанные новости