Францын Засгийн газрын гишүүдэд "насан туршид нь" олгодог давуу эрхүүдийг цуцална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-09-18 11:10:12

ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 18 /Kazinform/. Францын Ерөнхий сайдаар саяхан томилогдсон Себастьян Лекорню засгийн газрын гишүүн байсан хүмүүст насан туршид нь олгодог давуу эрхүүдийг цуцалж байгаагаа мэдэгджээ. 


Эдгээр давуу эрх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болно.


“Аюул заналд өртсөн хүмүүсийг улс хамгаалалтдаа авах ёстой хэдий ч түр зуурын статусаас шалтгаалан амьдралынхаа туршид давуу эрх эдлэх нь ой тойнд багтамгүй зүйл” гэж тэрбээр Х нийгмийн сүлжээнд бичсэн байна.


Ийм давуу эрхүүдийн нэг нь цагдаагийн хамгаалалт бөгөөд Ерөнхий сайд, Дотоод хэргийн сайдын албыг хашиж байсан хүмүүст “хязгаарлагдмал хугацаагаар олгох ба бодит эрсдэлээс шалтгаалан сунгана” гэдгийг Ерөнхий сайд тодруулжээ. 


Францад засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүмүүс бүрэн эрхийн хугацаа нь дууссанаас хойш 10 жилийн хугацаанд албаны машин ашиглах, мөн 67 нас хүртлээ хувийн нарийн бичигтэй байх эрх эдэлдэг байна.  


2019 онд улсаас Засгийн газрын хуучин гишүүдийн албаны машин, туслахад 1.6 сая гаруй евро, цагдаагийн хамгаалалтад 2.8 сая евро зарцуулсан байна.


Францын Засгийн газрын шинэ тэргүүн төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор өмнөх Ерөнхий сайд Франсуа Байругийн дэвшүүлсэн "хоёр төрийн баярыг цуцлах" санааг хэрэгжүүлэхээс татгалзжээ.



Связанные новости