МУГТ П.Орхон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136 @gmail.com
2025-09-19 09:09:08

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-нд үргэлжилж байна.

 

Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд гавьяат тамирчин, дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин П.Орхоны хувьд Африкийн АШТ-д гурвантаа түрүүлж, нэг үзүүрлэсэн, U23 ангиллын ДАШТ-ий хошой хүрэл медальт, Нигери улсын бөх Эстер Омолаёо Колаволийг 6:5-аар ялснаар хүрэл медаль хүртэж, ДАШТ-ий хоёр дахь медалиа хүртлээ.

 

Тэрбээр найман жилийн өмнөх тус тэмцээнээс алтан медаль хүртэж байв. “Загреб-2025” ДАШТ-ий Монголын багийн дөрөв дэх медальтан болж байна. Мөн түүний энэ амжилт ДАШТ-ээс хүртсэн Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын 83 дахь медаль, 47 дахь хүрэл медаль болов.

Связанные новости