БУЛГАН: Ургац хураалтад оюутнууд оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын эхний 10 хоногт олон жилийн
дунджаас ахиу хэмжээний хур тунадас орсноор таримал ургамлын болцод нөлөөлж, ургац
хураалт 7-10 хоногоор хойшилсон байна.
Булган аймагт ургац хураалт өнөөдрийн байдлаар улаан буудай 30828 га талбайгаас 2320 га буюу 8 хувь, төмс 350,6 га талбайгаас 9,9 га буюу 2,8 хувь, хүнсний ногоо 209 га талбайгаас 4,6 га буюу 2 хувь, тэжээлийн ургамал 4824 га талбайгаас 20 га буюу 0,4 хувь, тосны ургамал 10091 га талбайгаас 260 га буюу 2,5 хувийг хураажээ.
Ургац хураалтад ажиллах хүн, хүч дутагдалтай байгаа
тул аж ахуйн нэгжээс ажиллах хүчний судалгааг авч, Хөдөө аж ахуйн их сургуулийн
харьяа Булган аймаг дахь Политехникийн коллежтой хамтран ажилласнаар үр
тарианы 2, төмс, хүнсний ногооны 1 аж ахуйн нэгжийн ургац хураалтын ажилд нийт
45 оюутан оролцож байна.