Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлын 30 жилийн ойд зориулсан Өндөр түвшний уулзалтад оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-23 12:30:28

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр энэ сарын 22-нд Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлын 30 жилийн ойд зориулсан Өндөр түвшний уулзалт болов.


“Эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг хангах, чадавхжуулахын тулд Бээжингийн тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүсэл эрмэлзлээ нотолж, нөөцийг нэмэгдүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулсан эл уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, өнгөрсөн 30 жилд эдгээр баримт бичгийг хэрэгжүүлэх болон жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах талбарт Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар танилцуулав.


Өндөр түвшний уулзалтад НҮБ-ын гишүүн улс орнуудын төр, засгийн төлөөлөгчид дээд, өндөр түвшинд, мөн иргэний нийгмийн байгууллагууд болон оролцогч, сонирхогч талуудын төлөөлөл оролцож, туршлагаасаа хуваалцав гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

 

Связанные новости