ДОРНОГОВЬ: "Дорнын говийн тусгал" гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-09-23 12:19:12

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн "Дорнын говийн тусгал" гэрэл зургийн холбооны гишүүн, гэрэл зурагчид хэдхэн хоногийн өмнө болсон “Тэнгэрийн хутагт” соёл урлагийн фестивалийн үеэр гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болголоо.


Гэрэл зурагчид тус аймгийн байгалийн гайхамшигт газрууд болоод түүхэн дурсгалт газар, хүн ардын аж амьдрал, говийн амьдралын онцлог сонин сайхныг гэрэл зургийн дурандаа буулгасан байна. Дорноговь аймагт Хамарын хийд, Шамбалын орон, Хаянбаянзүрх хайрхан, Бүрдэнийн элсэн сувилал, Их нартын байгалийн нөөц газар зэрэг шашин соёл хийгээд байгалийн урлан болсон олон газар байдаг.


Эл үзэсгэлэнд Хамарын хийд, Шамбалын орон,  хүний аж амьдрал, элсэн говь, говийн ан амьтан, жигүүртэн шувуудыг олон өөр өнцгөөс дурандаа буулгасан нь онцлог сонин байлаа.   


Тус үзэсгэлэнг давхардсан тоогоор 2000 гаруй хүн ирж үзсэн байна. Ташрамд, Дорноговь аймгийн гэрэл зурагчид энэ жил “Гэрэл зургийн долоо хоног”, “Үзэсгэлэнт Хатанбулаг”, “Дорнын говийн тусгал” зэрэг гурван үзэсгэлэнг дэглээд байна.





Связанные новости