УВС: Малчид 238.5 мянган малаа даатгалд хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-23 13:46:08

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас гаргасан судалгаагаар Увс аймагт энэ өвөл зудын эрсдэл 77 хувьтай байх дүгнэлт гарчээ.


Иймээс малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна онд оруулах малаа даатгуулах шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.


Нийт малчин өрхийн 16 хувь буюу 1650 малчин өрх 238.5 мянган малаа даатгалд хамруулжээ. Энэ сарын 19-ний байдлаар малчид 165 мянга орчим малыг худалдан борлуулж, эдийн засгийн эргэлтэд оруулаад байна. Энэ хэвээрээ мал, мах худалдах ажил 12 дугаар сарын сүүлч хүртэл үргэлжилбэл аймгийн нийт малын 20-30 хувь нь эдийн засгийн эргэлтэд оруулахаар байна.


Өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар базааж өвс, тэжээлээ ихээр бэлтгэж байгаагаас гадна төвийн бүсийн аймаг, сумдад отроор нүүж яваа малчид ч цөөнгүй байна. 

Связанные новости