УВС: Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-19 12:43:00

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт өдөрт дунджаар 60-70 хүүхэд үзүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байна.


Эмнэлэгт хандаж буй хүүхдүүдийн дийлэнх нь томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй байгаа юм. Энэ нь улирал солигдож байгаа, мөн хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор нэгээс нөгөөд хурдтай тархаж байгааг эмч нар ярилаа.


“Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт одоогоор 35 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлт 5 хүртэл насны хүүхдүүдийн дунд их тархаж байна. Томуугийн вакциныг улс даяар хийж эхэлсэн. Зургаан сартайгаас 5 настай хүүхдүүд харьяа өрхийн эмнэлэгтээ томуугийн вакцин хийлгэх боломжтой.

Энэ жил Увс аймагт улаан бурхнаар өвчилсөн 32 тохиолдол бүртгэгдэж, хэвтэн эмчлүүлсэн. Улаан бурхны вакцины хамрагдалт манай аймагт 95 хувьтай байсан тул өвчлөл улсын хэмжээнд харьцангуй бага байлаа” хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвар судлаач эмч О.Эрдэнэчимэг ярилаа.

Связанные новости