Увс аймгийн баг тамирчид 3 алт, 5 мөнгө, 5 хүрэл медаль хүртээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-19 17:29:27

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монголын бүх ард түмний XVI наадмыг энэ жил Улаанбаатар хот болон Баянхонгор аймагт 9 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа.


Тус наадамд Увс аймгаас спортын үндсэн 11 төрөлд 62 тамирчин, 10 дасгалжуулагч оролцож байна. Мөн паралимпын төрөлд 32 тамирчин 2 дасгалжуулагч оролцож байна.


Одоогоор Увс аймгийн баг тамирчид 3 алт, 5 мөнгө, 5 хүрэл медаль хүртээд байна.

Связанные новости