Яармагийн гүүрээс Зайсан хүртэл 3.6 км авто зам тавина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Яармагийн гүүрээс Зайсан хүртэл шинээр 3.6 км авто зам барина.
Тухайн трасс дагуух газар чөлөөлөх нөхцөл байдал, төсөвт
өртөг, инженерийн шугам сүлжээний түвэгшлийг гарган, ажлын зургуудыг тодорхойлж
байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар
“Хамгийн түгжрэл ихтэй замын нэг бол Чингисийн өргөн чөлөө буюу Яармагаас 19-р
хороолол хүртэлх замын ачааллыг багасгах арга хэмжээ авч байна. Яармагийн гүүр
даваад “МСМ групп” ХХК-иас урагшаа эргээд Яармагийн гүүрээс Зайсан чиглэл рүү
явдаг явган болон дугуйн зам дагуу 3.6 км авто зам барина. Тус авто замын
трасст найман нэгж талбар өртсөн. Газар чөлөөлөх ажлыг ойрын хугацаанд эхлүүлнэ. Бүтээн байгуулалтыг ирэх онд хийхээр төлөвлөж байна” гэв.
Яармагийн шинэ гүүрээс уг авто зам руу холбогдох трасст өртсөн нэгж талбарыг чөлөөлж байна.