"Авилгатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо" хэлэлцүүлэг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-14 13:58:58

Өмнөговь аймагт "Авилгатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг маргааш болох гэж байна.

Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд болох уг уулзалт, хэлэлцүүлэгт  иргэд, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид идэвхтэй оролцохыг аймгийн ЗДТГ-аас уриалж байгаа юм.

Энэ сарын 14-16-ны өдрүүдэд АТГ-ын ажлын хэсэг тус аймагт ажиллах бөгөөд энэ үеэр иргэдээс гомдол, мэдээлэл авна гэж аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэллээ. Мөн тендерийн 10 хувийг нэхдэг, тусгай зөвшөөрөл өгөхдөө, ажилд авахдаа шан харамж хардаг гэх мэт авилга авдаг хүмүүстэй таарч байсан хэн боловч өөрийн биеэр  АТГ-ын олон нийттэй харилцах бүх сувгуудаар холбогдохыг хүслээ. Тэрээр авилгын эсрэг иргэд хамтдаа нэгдэхийг уриалсан юм.

Д.Мишигсүрэн

Связанные новости