ДОРНОД: Халх гол сумын нутагт түймрийн эрсдэл их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Халх гол сумын нутагт ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг УЦУОШТ-өөс анхааруулав.
Бусад суманд түймрийн аюул дунд түвшинд байна. Тиймээс аймгийн Засаг дарга Ш.Ёл ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн сумдыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хариуцлагатай жижүүр томилж ажиллуулахыг үүрэг болголоо. Мөн УЦУОШТ-ийг сумдын Засаг дарга нарт байгалийн үзэгдлийн тухай мэдээллийг өдөр бүр өгч байхыг чиглэл болгов.
Өнөөдрийн байдлаар аймгийн төв болон Баяндун, Баян-Уул, Матад,
Баянтүмэн, Цагаан-Овоо, Чойбалсан сумын нутгаар 2 мм бороо орж түймрийн эрсдэл
буурсан байна. Харин Булган, Хөлөнбуйр, Сэргэлэн, Гурванзагал, Чулуунхороот
сумын нутгаар түймрийн аюул дунд зэрэг байгаа юм.