БУЛГАН: Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-09-25 10:46:04

Булган, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн үүргийн дагуу Булган аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд бэлэн байдлын үзлэг хийлээ.


Өнөөдөр 6:00 цагт аймгийн Онцгой байдлын газрын 101 дугаарын утсанд яаралтай цуглар дохио дамжуулж, бэлэн байдлыг зарласан байна. Энэ үед аймгийн онцгой комисс, сумдын онцгой комиссын дарга, хууль хүчний байгууллага, аймаг болон сумдын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд шуурхай цугларч, техник хэрэгслийн бэлэн байдал, хүн нэг бүр хээрийн аранзны үзлэгт хамрагдлаа.


Бэлэн байдлын үзлэг нь гамшгийн нөхцөл байдал үүссэн үед аймаг сумдын онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дотоод харилцаа холбоо, шуурхай ажиллагааг үнэлж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгууллаа.





























Связанные новости