Данийн нисэх буудлуудын ойролцоо дронууд ажиглагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-09-25 17:35:39

КОПЕНХАГЕН, 2025 оны есдүгээр сарын 25 /AP/. Данийн хойд нутгийн Ольборг нисэх онгоцны буудал болон тус улсын гурван жижиг нисэх онгоцны буудлын ойролцоо лхагва гаргаас пүрэв гарагт шилжих шөнө дрон нисэж буй нь ажиглагдсан гэж цагдаа нар мэдэгджээ


Эрх баригчид дронуудыг устгах боломжгүй байсан гэж мэдэгдсэний зэрэгцээ олон нийтэд аюул заналхийлээгүй гэдгийг нэмж дурдсан байна.


Цэргийн бааз болох Ольборг нисэх онгоцны буудалд нислэгүүд хэдэн цагаар саатжээ. Дронууд лхагва гаргийн оройн 22 цагаас өмнөхөн ажиглагдаж эхлээд пүрэв гаргийн шөнө дундын 1 цагаас өмнө ажиглагдахаа больсон байна. Мөн Эсбьерг, Сондерборг, Скридструп зэрэг нисэх онгоцны буудлуудын орчимд ажиглагджээ.


Копенхагены нисэх онгоцны буудалд дрон илэрснээс хойш хэдхэн хоногийн дараа ийм явдал болжээ. Үүний ард Орос байж магадгүй гэсэн болгоомжлол үүсээд байгаа ажээ.


Засгийн газар пүрэв гарагт хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөжээ. Копенхагены дээгүүр нисгэгчгүй онгоцууд ниссэн нь лхагва, пүрэв гарагт болсон хэрэг явдалтай холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

 


Связанные новости